Үсний ургалтын энэхүү шампунь нь Platycladus orientalis буюу Амьдралыг модны болон кератин уургийн агууламжтай ба хуурайшсан хуйхыг тэжээж, цусны эргэлтийг дэмжсэнээр, үсийг өтгөрүүлдэг.
Биотин нь үсний уутанцарыг бэхжүүлэх үүрэгтэй витамин бөгөөд шулуун, долгионтой, буржгар, хуурай, тослог, хэврэг, гэмтсэн гээд ямар ч үсний ширхэг бүрийг зөөлөн, торгомсог болгодог.
Гааны навч нь цочромтгой хуйхыг тайвшруулж, сэнгэнүүлэх болон цэвэрлэх үйлчилгээтэй.
Ангижруулагч нь байгалийн ханд, амин хүчил, биотин, уураг, цагаан гааны тос, амьдралын модны навчны ханд зэрэг байгалийн охь найрлага бүхий үс уналтын эсрэг шилдэг бүтээгдэхүүн юм. Энэхүү ангижруулагч нь үсний ургалтыг гүнээс нь өдөөж, үс унах болон унахаас урьдчилан сэргийлэх эмчилгээний найрлагатай.
Амин хүчлүүдийн комплекс нь үсний гүнд нэвтэрч, ангижруулах явцад гэмтсэн үсийг эмчлэн, бэхжүүлдэг. Мөн биотин агуулдаг бөгөөд үсний ургалтын хөгжлийг зохицуулах үүрэгтэй эсүүдийг идэвхжүүлдэг.
Үс уналтын эсрэг ангижруулагчыг үсний уналтыг багасгах, бэхжүүлэх, өтгөрүүлэх, байгалийн үс ургалтыг эрчимжүүлэх зорилгоор бүтээсэн ба сийрэгжсэн, хугарсан, гэмтсэн, салаалсан үсийг эмчлэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм.